Бүгд Найрамдах Улс тунхагласны 101 жилийн ойг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвхи зүтгэл, үр бүтээл гарган ажилласан алба хаагчдад цол, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр /2025.11.20/ боллоо.

Хууль зүй, дотоод хэргийн яамны шагналаар 3, Цагдаагийн ерөнхий газрын шагналаар 3, хугацааны болон албан тушаалын цолоор 29 алба хаагчид шагнууллаа.

Иргэдийнхээ амар, амгалан амьдралын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж цол, шагнал гардан авсан нийт алба хаагчид болон гэр бүлд нь баяр хүргэж, ажлын амжилт хүсье.









