Монголын өмгөөлөгчдийн холбооны 97 жилийн ойг тохиолдуулан иргэдэд хууль эрх зүйн зөвлөгөө өгөх зорилгоор “Өмгөөлөгч-Танд тусалъя 2025” өдөрлөг зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газар оролцож, иргэдэд дараах үйлчилгээг үзүүлж оролцлоо.

Үүнд:
•Иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг газар дээр нь хүлээн авах
•Хууль эрх зүйн зөвлөгөө өгөх
•Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой иргэдийг бүртгэх
•Хаясан, гээсэн жолооны үнэмлэхийг хэвлэж олгох

Энэхүү өдөрлөгт Мөрдөн байцаах алба, Хэрэг бүртгэх алба, Нийслэлийн цагдаагийн удирдах газар болон Зөвшөөрөл үйлчилгээний төв хамтран оролцсон юм.
