Нүүр хуудасМэдээНэгдүгээр сард хилээр нэвтэрсэн ачааны 60 хувь нь барилгын материал байна

Нэгдүгээр сард хилээр нэвтэрсэн ачааны 60 хувь нь барилгын материал байна

Энэ оны нэгдүгээр сарын 11-нээс хойш нийт 767 чингэлэг улсын хилээр орж ирснийг мэдээллээ. Хилээр орж ирсэн бараа бүтээгдэхүүний 60 гаруй хувь нь барилгын материал байна.

Мөн гэр ахуйн бараа, хүнс, сэлбэг хэрэгсэл, төмөр хийц зэрэг ачаа бараа улсын хилээр орж ирсэн байна. 

Түүнчлэн Гаалийн бүрдүүлэлттэй холбоотойгоор гаалийн цэг 08:00-00:00 цаг хүртэл ажиллаж байна. Өглөө 08:00-17:00 цаг хүртэл ачаа хүлээн авч байгаа хүмүүс ерөнхийдөө сийрэг байдаг. Харин 17:00 цагаас эхлээд ачаалал ихээхэн нэмэгдэж байна. Иймд эртхэн гаалийн бүрдүүлэлтээ хийхийг уриалж байна. Учир нь гаалийн хяналтын талбай, түгээлтийн талбай нь тодорхой хязгаартай.

Гаалийн хяналтын талбай нь 40 тоннын 80 чингэлэг, түгээлтийн талбай нь 40 тоннын 40 чингэлэг багтаах боломжтой. Тиймээс талбайн зохион байгуулалт, гаалийн үйл ажиллагаа, түгээлтийг хооронд нь уялдуулах шаардлагатай байна” гэж Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН