Нүүр хуудасМэдээ“Нэг дэлхий - нэг гэр бүл” Монгол гэр хандивлах аян эхэллээ

“Нэг дэлхий – нэг гэр бүл” Монгол гэр хандивлах аян эхэллээ

Монгол-Турк хоёр орны харилцаа НТӨ III зуунд байгуулагдсан Хүннү гүрний үеэс эхлэлтэй гэж түүхчид үздэг. Хоёр орны орчин цагийн харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин дэвжиж, улс төр, эдийн засаг, бизнес, эрүүл мэнд, аялал жуулчлал, соёл урлаг зэрэг нийгмийн бүхий л салбарт хүрээгээ тэлж байна.
Турк Улсад хүчтэй газар хөдөлсний улмаас 20 гаруй мянган хүний амь нас эрсдэж байгалийн гамшгийн өмнө сөхөрч байна. Монгол Улсын Засгийн газраас 35 хүний бүрэлдэхүүнтэй аврах багийг Турк руу илгээсэн. Манай улсын аврах багийнхан үүргээ амжилттай гүйцэтгэж буй.
Ийнхүү байгалийн гамшигт нэрвэгдсэн ард түмэнд туслах “One world-One family” аяныг “Exclusive” XXK, “Event masters” ХХК, “One Team” клуб, “И пресс медиа” ХХК-ынхан санаачлан эхлүүллээ. “НЭГ ДЭЛХИЙ – НЭГ ГЭР БҮЛ” Бүгд найрамдах Турк улсын ард иргэдэд туслах Монголын ард түмний гэр хандивлах сайн үйлсийн аян 10 хоног үргэлжлэх бөгөөд үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн худалдан авалт хийж гэнэтийн гамшигт нэрвэгдсэн Туркийн ард түмэнд Монгол гэр хандивлахыг зорьж буй юм.
Монгол улсаас Түрк улсад туслах тусламжийн цар хүрээ өргөжиж нийслэлийн төв талбайд хандивын гэр барин, хандивын аяныг зохион байгуулах комисс ажиллаж байна. “One world-One family” Хандивын аяны хүрээнд сэтгэлийн дэм болохыг хүссэн хүн бүр зорин ирж ил захидал бичихээс эхлээд хандивт нэгдэж чин сэтгэлийн үгээ Туркийн ард түмэнд илгээгээрэй.
Мэдээлэл авах утасны дугаар: 8088 8606

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН