Нүүр хуудасМэдээНэг жилийн хугацаанд 3000 орчим ахмад настан нарийвчилсан үзлэгт хамрагджээ

Нэг жилийн хугацаанд 3000 орчим ахмад настан нарийвчилсан үзлэгт хамрагджээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд эрүүл эрчүүд, эрүүл эх нялхас, эрүүл ахмадууд, эрүүл гэр бүл гэсэн зорилтот хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн эрүүл мэнд хөгжлийн төвд 2023 оны хоёрдугаар сараас эхлэн ахмадуудыг нарийвчилсан үзлэг оношилгоонд хамруулаад байгаа юм. Нэг жилийн хугацаанд 3000 орчим ахмад настан үзлэгт хамрагдсан бөгөөд тэдний 80 орчим хувь нь үе мөчний асуудалтай байна. Мөн зүрх судас, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг ихэнхи хувийг эзэлж байгааг эмч хэллээ. 

Урьдчилан сэргийлэх үзлэг илрүүлгийн хувьд нэг удаагийн үзлэг хийж, дараагийн шатлалд нь холбоход учир дутагдалтай байдаг. Тэгвэл ахмадын үзлэгийг хийхдээ Call pro системийг нэвтрүүлэн илрүүлгээр гарсан өвчнийг дахин нарийвчилж оношлох, шаардлагатай тусламжид хамруулахын тулд үзлэгт хамрагдсан ахмадууд руу эргэн холбогдож, дараагийн шатлалд холбож өгч байгаагаараа эрт илрүүлэгээс давуу талтай юм. Call pro системийг бий болгосноор одоогийн байдлаар 1500 ахмад руу эргэж холбогдсон ба 500 гаруй ахмад гурав дахь шатлалын тусламж үйлчилгээг авч байна. 

Үзлэгт хамрагдаж буй иргэдийн хувьд сарын өмнөөс оочер дараалал авах шаардлагагүйгээр цагаа хэмнэн, бүх төрлийн үзлэг шинжилгээ хийлгэх, зөвлөгөө, тусламж үйлчилгээг нэг дороос хурдан шуурхай авч байгаа нь давуу талтай гэдгийг онцлов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН