Нүүр хуудасМэдээНЭМҮГ: Омикроны ВА.4, ВА.5 хувилбар нь ханиадтай төстэй шинж тэмдгээр илэрч байна

НЭМҮГ: Омикроны ВА.4, ВА.5 хувилбар нь ханиадтай төстэй шинж тэмдгээр илэрч байна

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс коронавируст халдварын омикроны BA.4, BA.5 хувилбарын үед илрэх шинж тэмдгийн талаар мэдээллээ. Омикроны ВА.4, ВА.5 хувилбар нь ханиадтай төстэй шинж тэмдгээр илэрч байна. 

Үүнд:

  • Хоолой өвдөх
  •  Нус гоожих
  • Толгой өвдөх
  • Найтаах
  • Үнэрлэх мэдрэхүй алдагдах
  • Халуурах
  • Ханиалгах зэрэг шинж тэмдгүүд илэрч байна. Мөн хэвлийгээр өвдөх, бөөлжих, гүйлгэх, шинж тэмдэг илэрч байна.   

Иймд иргэд та бүхэн коронавируст халдвараас сэргийлж дархлаагаа дэмжин, амин дэмтэй хоол хүнс хэрэглэж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлан амны хаалт тогтмол зүүхийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН