Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, нэр бүхий гурван генералын цолыг хураахаар болсон байна.
Эх сурвалжийн мэдээллээр хоёр эрхмийн хошууч генерал цолыг хурааж, бригадын генерал болгоно. Мөн нэр бүхий бригадын генералын цолыг хураана гэж байна.
Сүүлийн жилүүдэд цолоо хураалгах хэмжээний асуудалд холбогдсон гэвэл долдугаар сарын 1-ний асуудлаар ял шийтгүүлсэн ЦЕГ-ын дарга асан, хошууч генерал Ч.Амарболд, улсын нөөцийн хөрөнгө завшсан хэргээр ял шийтгүүлсэн ОБЕГ-ын дарга асан, хошууч генерал П.Даш, албан тушаалаа урвуулан ашиглаж байлдааны онгоцны мотор худалдахыг завдсан хэргээр ял шийтгүүлсэн ЗХЖШ-ын Агаарын довтолгооноос хамгаалах штабын командлагч асан, бригадын генерал Т.Дашдэлэг нар байгаа юм.