Нүүр хуудасМэдээНэр дэвшигчдийн баримт бичиг хүлээн авч дуусчээ

Нэр дэвшигчдийн баримт бичиг хүлээн авч дуусчээ

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.3 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг энэ сарын 22-ны өдрийн 00:00 цаг хүртэл хүлээн авч дуусчээ.

Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн 13 нам, 4 эвслээс нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг, түүнчлэн 137 бие даан нэрээ дэвшүүлэгч хуульд заасан хугацаанд багтаан холбогдох баримт бичгийг хүлээлгэн өгсөн байна.

Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногийн дотор нягтлан шалгаж, бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх юм.

Нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах ажлыг “COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх тухай УОК-оос өгсөн зөвлөмжийн дагуу зохион байгуулжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН