Нүүр хуудасНийтлэлНэр төдий шийдвэрийг нь МӨРДӨХ үү БОЛИХ уу?

Нэр төдий шийдвэрийг нь МӨРДӨХ үү БОЛИХ уу?

Өндөржүүлсэн байдал гэдэг үгнийхээ уг утга нөхцөл байдлыг бүрэн ойлгоогүй өндөржүүлсэн бэлэн байдалд байсаар бид дасал болчихжээ.

Одоо нөгөө Ковид-19, Онцгой дэглэм, хөл хорио гэдэг нь бидний амьдралд ямар ч онц нөлөөгүй зүгээр яриа төдий зүйл болж хувирав. Иргэд олон нийт ч тоохоо болив.

Анхнаасаа л Засгийн газрын энэ онцгой дэглэм гэдэг үгнийхээ утга гол чиглэлийг олон нийтэд суулгаж өгсөнгүй. Монголын хууль гурав хоног үйлчилдэг алтан дүрмээрээ 3 сар хүрэхтэй үгүйтэй маск зүүсэн болоод л утгаа алдаж эхэлсэн.

Гэтэл Засгийн газраас өнөөх л өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасан хэвээр. Яг үнэндээ тэр хууль журам нь нийгэмд бодитоор үйлчилсэн зүйл алга.

Гадуур хүмүүс олноороо цуглаж бужигнасан хэвээр. Хурим найр, шоу цэнгээн үргэлжилсээр. Нийтийн тээвэртээ чихдэгээрээ чихэлдэж, зах худалдааны төвүүдээр бужигнасан хэвээр.

УИХ-ын сонгууль ч, улсын баяр наадам ч хөл хорионд орсонгүй.

Хөл хорио, өндөржүүлсэн бэлэн байдал гэдэг үг зөвхөн цаасан дээр л бичигдэж цаасан дээр хэрэгжсэн худлаа нэртэй арга хэмжээгээ нэг мөр цуцалбал дээр санагдана.

Засгийн газрын эргэж буцсан ойлгомжгүй шийдвэрүүдийн нэг нь ЕБС, цэцэрлэгүүдийг 7 хоногийн 3 өдөр танхимд, 2 өдөр цахим хэлбэрээр хичээллүүлэх.

Гаргасан шийдвэр нь хэрэгжиж ч эхлээгүй байтал 9 сарын 15-наас орон нутгийн хичээл сургуулийг, 9 сарын 21-нээс нийслэл хотын сургуулийг хэвийн горимоор хичээллүүлэх талаар яригдаж эхэлжээ.

Засгийн газар коронавирусын халдварыг дотооддоо тогтоон барьж байгаа нь сайн хэрэг.

Коронавирусын халдвараар дэлхий дахинд 24 сая хүн өвчилж  900 мянга шахам хүн амь насаа алдсан нь энгийн нэг тохиолдол биш.

Айх ёстой шүү гэвэл айх ёстой. Арга хэмжээ авах ёстой юу гэвэл бас тийм.

Гэхдээ худлаа нэртэй хуурамч дэглэм тогтоогоод байж болох уу?.

Бид мөрдөх ёстой бол мөрдсөн шиг мөрддөг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн бол шилжсэн шиг шилжих л хэрэгтэй байна.

Төр засаг хууль дүрэм гаргасан нэртэй иргэд нь мөрдсөн дүртэй хоёрын хооронд байгаад яах вэ?

Дэглэмээ чангатга- эсвэл Цуцал даа төр засаг минь…

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН