Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээнд нэгдсэн орнуудын чуулга уулзалт боллоо. Уг чуулга уулзалтыг нээж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттереш үг хэллээ.
Тэрбээр “Хүн төрөлхтөн ганцхан болгоомжгүй алхам хийвэл цөмийн дайн эхлэх аюулын ирмэг дээр байна. Өнөөдрийг хүртэл биднийг зөвхөн аз түшиж ирлээ. Гэхдээ аз бол стратеги биш. Бас цөмийн дайнаас сэргийлэх зүйл ч биш” гэж хэллээ. Энэ нь олон улсад болоод буй үйл явдал дайн, дайсагналууд хурцлын шинэ түвгинд хүрсэн гэдгийг харуулж байна.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимр Путин Орос улстай зөрчилдсөн аль ч улс түүхэнд амсаагүй их хохирол учрах болно хэмээн Украйны дайн эхэлсний дараа мэдэгдсэн. Түүнчлэн Оросын холбооны улс цөмийн зэвсэгт хүчнээ өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлээд байгаа юм.