Нүүр хуудасМэдээНҮБ-ын цөлжилттэй тэмцэх бага хурлыг 2026 онд Монголд зохион байгуулна

НҮБ-ын цөлжилттэй тэмцэх бага хурлыг 2026 онд Монголд зохион байгуулна

НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 15 дугаар бага хурлын дээд хэмжээний уулзалт Бүгд Найрамдах Кот Д’Ивуар Улсын Абиджан хотноо 5 дугаар сарын 9-11-ний өдрүүдэд боллоо. Уулзалтад манай улсын төлөөлөгчид оролцсон юм. Энэ үеэр Монгол Улсын төрийн тэргүүний мэндчилгээг уламжилж, Монгол Улсаас олон улсын өмнө ойн хомсдол, доройтлыг бууруулах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах хүрээнд авсан амлалтуудын хэрэгжилтийг танилцуулжээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгын дагуу Монгол Улс тус конвенцын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулах хүсэлтээ уламжилж, яриа хэлэлцээ хийжээ. Бага хурлын нэгдсэн хуралдаанаар конвенцид нэгдсэн улсуудын Засгийн газрууд Монгол Улсын гаргаж буй манлайлал, идэвх чармайлтыг бататган, тогтвортой хөгжлийн үндсэн тулгуур болох байгаль орчны асуудлуудаар ажиллаж ирсэн нэр хүндийг онцгойлон хүндэтгэж, конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг 2026 онд Монгол Улс зохион байгуулахыг дэмжин батласан байна.

Энэ удаагийн бага хуралд конвенцид нэгдэн орсон дэлхийн 196 орноос 189 орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Байгаль орчны сайд, дэд сайд тэргүүтэй 7000 орчим төлөөлөл оролцжээ.

НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлыг хоёр жил тутам зохион байгуулдаг. Энэ хүрээнд конвенцын хэрэгжилтийн явцын тайлангууд болон бодлогын шийдвэрүүдийг батлан, конвенцид нэгдсэн улс орнуудад тодорхой чиглэлүүдээр хийх ажил, үүргийг хүлээлгэдэг юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН