Нийслэлийн Баянгол дүүргийн VII хорооны 13 дугаар гудамжинд нүхэн жорлонд хүн унасан тухай дуудлагыг есдүгээр сарын 21-ний 16:33 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ.
Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 9 км зам туулан очиход75 настай эмэгтэй Г 2 метр орчим гүн жорлонд унасан байсныг эсэн мэнд гаргасан гэж ОБЕГ-аас мэдээлэв.