Нүүр хуудасНийтлэлНүүрсний хэргээр шүүхээс 2.6 жилийн хорих ял сонссон УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан...

Нүүрсний хэргээр шүүхээс 2.6 жилийн хорих ял сонссон УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан маргааш суллагдана

Нүүрсний хэрэгт холбогдуулж, МАН-ын нэр бүхий хэд, хэдэн албан тушаалтнуудыг Авлигатай тэмцэх газраас саатуулан шалгаж, улмаар шүүхээс ял оноож байв. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн асан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан юм. Анхан шатны шүүхээс түүнд 3 жилийн ял оноосон боловч давж заалдсанаар ялаа 2.6 жил болгож хөнгөрүүлсэн. Энэ хугацаанд тэрээр Насанд хүрээгүйчүүдийн хорих анги” буюу ШШЕГ-ын “Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага”-д номын санч, талбайн туслах зэргийг хийсэн бөгөөд маргааш суллагдах гэж байна.

С.Уртнасан

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН