Засгийн газрын хуралдаан өнөөдөр болж байна. Уг хуралдаанаар НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэх шийдвэр гаргажээ. Энэ тухай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэвлэлийн бага хурлаар мэдэгдлээ. Энэ жил 654 мянган иргэнд 78.1 тэрбум төгрөг буцаан олгох аж.