Нүүр хуудасМэдээНӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох талаар ХЭН ЮУ ХЭЛЭВ?

НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох талаар ХЭН ЮУ ХЭЛЭВ?

НӨАТ-ын буцаан олголтыг 2 хувиас 5 хувь болгож нэмэгдүүлэх асуудлаар иргэдийн саналыг УИХ цахим системээр дамжуулан авч эхэлсэн. Богино хугацаанд олон мянган иргэний дэмжлэг аваад буй энэ асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатар, Сангийн сайд Б.Жавхлан нар эсрэгцээд амжсан нь өчигдрийн сонирхолтой сэдвийн нэг байж чадсан юм.

Тэгвэл энэ сэдвээр судлаачид, хувийн хэвшлийнхэн хэвлэлээр болон нийгмийн сүлжээний хаягаараа дамжуулан өөрсдийн байр сууриа идэвхтэй илэрхийлж байна.

Б.Лхагважав – Эдийн засагч

НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмэх ёстой ёстой. Одоо иргэдэд НӨАТ-ын 20 хувь буюу орлогын хоёр хувийг нь буцаан олгодог. Үүнийг 30, 40, 50, 60 хувь болгон өсгөж, ялгавартай өгч болно. НӨАТ-ын буцаалтуудын хамгийн гол оньс нь хар мөнгийг давхар илрүүлдэг. Газрын наймаа, авлигыг илрүүлье гэвэл тэнд нь НӨАТ-ыг 100 хувь буцаагаад өгчих хэрэгтэй.

Д.Ангар – Эдийн засагч, Новел группын ТУЗ-ийн дарга

Үнэхээр татвар төлөөд тэр нь улсын хөгжлийн төлөө, иргэдийн тав тух, аюулгүй бдал, эрүүл мэнд, боловсролд зөв зүйтэй зарцуулагддаг бол өндөр татвар, өндөр НӨАТ төлөх нь хамаа алга. Гол нь татварын мөнгийг манай дарга нар ногоон автобус шиг зарцуулчихдаг учраас л татвар төлмөөргүй санагддаг болсон. Тиймээс би НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгохыг дэмжиж байна

Б.Гантулга – CEO клубын ерөнхийлөгч

Одоогийнулсынтөсөвтгэнэтийначаалалүзүүлэхгүйгээрэхнийээлжид НӨАТ-ынбуцаанолголтыг 5% болгохболомжтойгэжбодожбайна.ЭргээдбизнесэрхлэгчнарынорлогынбүртгэлжилтсайжирснааруртхугацаандааТатварынорлогобүрдүүлэлтсайжирна.Одоогийн ДНБ-ий 27%-тайтэнцэжбуйдалдэдийнзасгийгилболгоходиргэдөөрсдөөоролцоногэсэнүг.Татвараасзугтсанньхождог, төлсөнньхохирдогтогтолцооарилах, чөлөөтзахзээл, бизнесийнөрсөлдөөнийорчиннэгболохалхамхийгдэнэ. Иргэдийнтатварыначаалалбуурна.

Л.Оюун – Эдийн засагч, профессор

НӨАТ-ынбуцаанолголтыг5 хувьболгожнэмэгдүүлснээртөсөвбуурахгүй. Төриргэдээсавсанмөнгөөбуцаанөгчбайгааучраастөсвөөснэмэлтмөнгөгарахгүй. ИймдСангийнсайдынтайлбарбурууюм. Зүйрлэвэл, бидтөрдөгсөн 10 төгрөгийнхөөтавыгньавчбайгааучраастөсөвтямар ч хамааралгүй. Өөрөөрхэлбэл, төсөвт НӨАТ-ынорлогогэжбүртгэгдэжбайгааучрааснэмэлтхөрөнгөшаардагдахгүй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН