Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийн санал хураалт 2021.10.10-ны өдөр явагдана. ХУУЛЬД ЗААСАН ХУГАЦААНД ХИЙГДЭХ АЖЛУУД:
Нам, эвсэл нь сонгуульд оролцох тухай хүсэлтээ 2021.8.11-ний өдрөөс өмнө Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.
Нөхөн сонгуульд бие даан нэр дэвших иргэд 8 сарын 23, 24, 25-ны өдрүүдэд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний Аудитын газарт хүргүүлэх юм. Хугацаа хоцорсон мөрийн хөтөлбөрийг хүлээн авахгүй болохыг анхаарна уу. https://audit.mn/?p=13487
Сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны дэмжигч сонгогчдын гарын үсэг зуруулах маягтыг 2021.8.26-ны өдрөөс эхлэн Хэнтий аймгийн болон Сонгинохайрхан дүүргийн сонгуулийн хорооноос очиж авна. Гарын үсэг зуруулах маягтын хуудас бүрт сонгуулийн хороо тэмдэг дарж олгоно.
СЕХ