Нүүр хуудасМэдээНөхөрлөлийн үнэ цэнийг харуулсан “Шадар гурван цэрэг” физикл жүжиг тун удахгүй...

Нөхөрлөлийн үнэ цэнийг харуулсан “Шадар гурван цэрэг” физикл жүжиг тун удахгүй…

“Pro” театрын зургаа дахь уран бүтээл Александр Дюмагийн 222 жилийн ойд зориулж тус зохиолчийн зохиолоос сэдэвлэн  “Шадар гурван цэрэг” жүжиг ирэх сарын нэгний өдөр нээлтээ хийхээр болжээ. Жүжгийн найруулагчаар О.Итгэл, ерөнхий продюсероор З.Нямзул нар ажилласан байна. Өмнөх уран бүтээлүүдээс ялгарах нэг зүйл нь физикл төрлийн Монголдоо анхны жүжиг гэдгээрээ содон юм. Бидний хувьд физикл төрөл зайлшгүй шаардлагатай гэж үзэж сонгосон хэмээн найруулагч нь дурьдсан. Физикл жүжиг гэдэг нь тулаант зэвсэг ашиглаж, хүнээс их хэмжээний бяр тэнхээ шаардах төрөл гэдгийг жүжигт тэр дундаа театрын урлагт дуртай хүмүүс мэдэх байх. Жишээлбэл, туялзуур сэлэм ашигласан олон тулаанууд жүжгийн зарим хэсэгт өрнөнө.

Гол дүрүүдийн хувьд С.Баянмөнх, З.Булган, О.Самданпүрэв, Б.Анхбаатар зэрэг жүжигчдийн бүрэлдэхүүнтэй бөгөөд урилгаар дуучин Баянаа, жүжигчин Т.Энэрэл нар оролцно. Жүжгийн санааг анх Pro театрыхан өнгөрсөн оны есдүгээр сард олжээ. Храин энэ оны нэгдүгээр сарын 23-аас бэлтгэлдээ орж удахгүй олны бүтээл болгох гэж байна. Жүжгийн гол санаа нь нөхөрлөлийг харуулсан байна. Жүжгийг бүх насныхан үзэх боломжтой бөгөөд бүх нийтэд зориулагджээ.  

Тоног төхөөрөмжийн хувьд дутагдалтай зүйлүүд байдаг ч дэмжигч байгууллагуудтай хамтардаг учир тийм ч их асуудал байдаггүй гэдгийг арын албаныхан онцолсон.

“Шадар гурван цэрэг” ирэх гуравдугаар сарын 1-10ны өдрүүдэд 20:00 цагаас РЦНК-д тоглогдох юм. Ангиараа болон байгууллага хамт олноороо ирвэл хөнгөлөлтттэй. Хэр их хүмүүст хүрэхээс хамаарч тоглох өдрүүдээ нэмэх эсэхээ шийднэ хэмээлээ.

Бас нэг онцлох зүйл анх удаа театрын урлагт жүжгийн тодорхой хэсэг дээр олон нийтээс санхүүжилт буюу хандив цуглуулах юм байна. Үзэгчид хэдэн төгрөг хандивлахаас хамааран хос билет авах, жүжигчидтэй цуг зураг даруулах, гарын үсэгтэй постер зураг авах зэрэг бэлгүүдтэй.

Жүжгийн тасалбарыг ticket.mn-ээс онлайнаар захиалан авах боломжтой юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН