Нийслэлийн хүн амын хаврын хүнсний хэрэгцээнд зориулж 23 аж ахуйн нэгж, нийт 12.6 мянган тонн мах нөөцөлсөн.
Энэ сарын 25-наас нөөцийн махыг худалдаанд гаргалаа.
Үхрийн ястай мах килограмм нь 8900, хонины ястай мах килограмм нь 8300, ямааны мах килограмм нь 7100 төгрөгийн үнэтэй бөгөөд 9 дүүргийн 468 дэлгүүрээр борлуулж байна.