Авилгал, хээл хахууль авсан хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй гэдэгтэй би бүрэн санал нэг байна. Жагсаалтад орж буй хүмүүс бэлтгэгдсэн байх хэрэгтэй. Их хурлын гишүүн болоход төрийн албанд тэнцэж, их хурлын гишүүн байх тэр хэмжээнд бэлтгэгдсэн байх ёстой гэж бодож байна. Нэг чухал зүйл бол жендэрийн асуудлыг тодорхой тавьж, эмэгтэйчүүдийн оролцоо, нийгмийн хэсэг бүлгүүдийн оролцоо жагсаалтанд хангагдаж байх ёстой. Би залуучуудын төлөөлөл их ороосой гэж хүсэж байна. Тойрог томсгосон нь мөнгөнийх биш, энэ бол цэвэр үзэл бодлын өрсөлдөөний сонгууль болох байх гэж найдаж байна. Аливаа нам улс төрийн үйл ажиллагаа явуулахдаа гурван үеийн холбоосон дээр тогтож явуулдаг. Энэ шүтэлцээ нь хоорондоо тэгш хангагдаасай гэж хүсэж байна. С.Зоригийн ерөнхий сайд болох асуудлыг надтай ярьж байсан. Би С.Зоригийн нэр орж ирвэл дэмжинэ гэсэн байр сууриа тамгын газрын даргаараа дамжуулж илэрхийлж байсан. Миний бодол С.Зориг агсны хэрэг илрэх ёстой. Сонгуультай байна уу, сонгуульгүй байна уу хэзээ ч гэсэн энэ хэрэг илрэхгүй өнгөрч болохгүй.