Нүүр хуудасМэдээН.Учрал: Зөвшөөрөл нэртэй хориглолт, хүнд суртлаас чөлөөлье!

Н.Учрал: Зөвшөөрөл нэртэй хориглолт, хүнд суртлаас чөлөөлье!

Үндсэн хуульд тунхаглан заасан иргэний эрх, эдийн засгийн эрх, эрх чөлөөг хангах эрхэм зорилгоор дэвшүүлж буй “ЧӨЛӨӨЛЬЕ!” санаачлагынхаа нэг алхам болгож, УИХ-ын гишүүдийн хамт Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийг санаачилж, өргөн мэдүүллээ.

Өөрийн гараар амьдралаа өөд татъя, ашиг орлого олъё гэсэн хүний хүслийг хяссан ЗӨВШӨӨРӨЛ нэртэй ХОРИГЛОЛТЫН системээс ЧӨЛӨӨЛӨХ нь энэ хуулийн эрхэм зорилго, үзэл санаа юм.

2022 онд Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчлэн батлуулж, 1000 гаруй зөвшөөрлийг 381 болгож цөөлсөн.

Гэвч гэрчилгээ, бүртгэл, тохирол, лавлагаа, тодорхойлолт гэх мэт нэр, зүсийг нь өөрчилж хувиргасан хүнд суртлын тогтолцоо ахин дахин амилах санаархлыг уг үндсээр нь тас цохих хэрэгцээ шаардлага үүссэн.

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийг хэлэлцэн баталснаар иргэн Та хүссэн цагтаа гутал, дугуй засвар, үсчин, оёдол, гэх мэт бизнесээ нээсэн тухайгаа аймаг, дүүрэгтээ мэдэгдэх л үүрэгтэй.

“Би энд караоке нээлээ” гэж мэдэгдэхэд л болно.

Эрсдэл багатай, ахуйн шинжтэй үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл шаардахгүй.

Элдэв төрлийн нэртэй алга дарам цаас хөөцөлдөхгүй, албан тушаалтны үүд сахихгүй, оочерлон дугаарлахгүй байх иргэн Таны эрхийг хуульчлан хамгаална.

Төр зөвхөн хуульд заасан аюулгүй байдлыг сахин хамгаална.

Хүнд суртал бол авлигын хамгийн сайн найз.

Хүний хүслийг хяссан, эдлэх ёстой эрхийг нь хаасан хүнд суртлын хана хэрмийг нураах нь ЧӨЛӨӨЛӨЛТ.

Энэ бол нэг талаас И-Монгол платформоор төрийн 1289 үйлчилгээг цааснаас цахим болгосон, иргэний эдийн засгийн эрхийг элдэв хаалт, хязгаарлалтаас чөлөөлөх зорилготой ажлуудын үргэлжлэл.

Нөгөө талаас УИХ-ын даргын хувьд боловсруулсан Монгол Улсын иргэний эрх, эдийн засгийн эрх, улс төрийн эрхийг хуулийн гох дэгээнээс ЧӨЛӨӨЛЬЕ! үзэл санааг амилуулах нэг шийдэл юм.

Эдийн засгийн эрх чөлөөг хүнд суртлаас ЧӨЛӨӨЛЬЕ!

Төрийн зуршлаас хувийн хэвшлээ ЧӨЛӨӨЛЬЕ!

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН