Эрүүл мэндийн салбараа хөгжүүлье гэсэн сэтгэлтэй, зүтгэлтэй хүмүүс эмнэлэг байгуулахын тулд хууль давсан журмаар тусгай зөвшөөрлөө +50 хоног хүлээнэ. 15 төрлийн баримт бичиг бүрдүүлж 138 шат дамжлага давах шаардлагатай тулгарч шантраад больж байна.
Тийм учраас Эрүүл мэндийн яам “Зөвшөөрлийн тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангуулж төрийн хүнд суртал, салбарын хөгжлийн чөдөр тушаа болсон журмуудаа цуцаллаа.
Өнөөдрөөс эрүүл мэндийн салбарын тусгай зөвшөөрлийг 20-30 минутад багтаан цахимаар хүлээн авч, хуульд заасан 22 хоногт багтаан шийдвэрлэнэ.
Салбар бүрийн хууль давсан бүртгэл, журам бага багаар цуцлагдаж хүнд суртал буурсаар байна.
Авлигыг үндэс сууриар нь цэвэрлэх “5Ш” ажиллагаа үргэлжилсээр…