Нүүр хуудасМэдээН.Цэрэнбат: Хэд хэдэн салбарт ажиллаад Монгол Улсын төлөвлөгөө, хэтийн зорилгод өөрийнхөө хийж...

Н.Цэрэнбат: Хэд хэдэн салбарт ажиллаад Монгол Улсын төлөвлөгөө, хэтийн зорилгод өөрийнхөө хийж чадаж байсан туршлагуудыг нэг ч өдрийн өмнө хэрэгжүүлбэл дэм болно гэж бодож байна.

Би Баруун бүсийн 2-р тойрогт хүсэлтээ өгсөн. Монгол улсын Их хурал 4 жилийн хөгжлийн жалга довны тойрогт барьцаалагдсан эрх ашгаас татгалзъя гэж хууль баталсан. Үүний дагуу Монгол улсын үндсэн хуульд шинэ 126 гишүүнийг сонгохоор ажиллаж байна. Монгол улс сүүлийн 4 жил хэлэлцээд сая тойрогт багтсан бүсчилсэн хөгжлөөр явъя. Бид 30 гаруй жил олон зүйлийг ярьлаа. Том зургаар шийдэх олон асуудал байна. Тэр аймгийн энэ сумаас гэхээс илүү Монгол улсыг хөгжүүлэхэд бидэнд тулгараад байгаа нийтлэг үнэт зүйл юу вэ гэвэл бид нэгдсэн ойлголт дээр урагшаа харах ёстой. Энэ нь нэгдүгээрт, бүсчилсэн хөгжлийн дагуу улс орноо хөгжүүлэх нь олон давуу талтай. Аль аймгийн, аль байгууллага нь чанараараа сайн байгаа, төрийн байгууллагаар бариулсан зүйлийн ялгаа хүртэл гарч ирнэ. Хоёрдугаарт, бидний зорьж буй нийгэм тэгш, шударга байх ёстой. Монгол Улсын Үндсэн Хуулийн 6.2-т заасны дагуу бүх юм шударга хуваарилагдах ёстой. Үүний дагуу шинэ Их Хурал байгуулагдаж Монгол улсын ирээдүйг авч явах ёстой. Их Хуралд нэр дэвшигчдэд аль болох салбар, салбарын төлөөлөл ороосой, хэн нэгэн хүний янз бүрээр ярьдаг төлөөлөл битгий байгаасай. Салбараа төлөөлж орж буй хүмүүс маань салбартаа тулгарч буй асуудлаа Монгол улсын иргэдийн нийт эрх ашгийн төлөө санал санаачлага гаргаад хэрэгжүүлдэг байгаасай гэж бид бүгд хүсч байна. 

Нэгдүгээрт, Монгол Улсын Үндсэн Хуульд заасан сонгох сонгогдох эрхээ эдэлж байна. Хоёрдугаарт, хэд хэдэн салбарт ажиллаад Монгол Улсын төлөвлөгөө, хэтийн зорилгод өөрийнхөө хийж чадаж байсан туршлагуудыг нэг ч өдрийн өмнө хэрэгжүүлбэл дэм болно гэж бодож байна.

Оюутолгойн 34 хувийг бид хүний мөнгөөр зээлээд хүү тооцдог байсныг хатуу ширүүн тэмцэл дунд Засгийн газар тэглэж чадсан. Дубайн гэрээг цуцалж хүчингүй болгох гэрээг талууд ойлголцоод явж байна. 16 жил Монголын ард түмэн Оюутолгойн 34 хувийг яахаараа гадны хөрөнгө оруулагчаас мөнгө зээлж, зээлсэн мөнгөндөө хүү тооцдог байсан юм бэ гэдэг яриаг энэ удаагийн засгийн газар, энэ удаагийн их хурал тэглэж чадсан. Урьдчилсан тооцоогоор 2038 оноос Оюутолгойгоос ашиг хүртэн гэж явж байгаа. Гэхдээ металын үнийн өсөлтөөс хамаарч өөрчлөгдөх, ноогдол ашиг хүртэх магадлал наашлах магадлалтай байна. Өнөөдрийн байдлаар металын үнэ ханшны хувьд бидэнд давуу тал байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН