Нүүр хуудасМэдээН.Энхбаяр: УИХ-ын гишүүдийн тоо 55 байх хэрэгтэй

Н.Энхбаяр: УИХ-ын гишүүдийн тоо 55 байх хэрэгтэй

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаарх хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордны “Сүхбаатар” танхимд боллоо. Хэлэлцүүлэгт, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөллүүд оролцож Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналд өөрсдийн санал, дүгнэлтээ илэрхийлсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаарх дээрх хэлэлцүүлэг энэ сарын 26-ныг дуустал үргэлжлэх бөгөөд:

7/22-ны өдөр Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах

7/23-ны өдөр Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах

7/24-ны өдөр Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах,

7/25-ны өдөр Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох,

7/26-ны өдөр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал дахь Байгалийн баялаг, эдийн засгийн бусад асуудал гэсэн сэдвээр болох юм.

Өнөөдрийн хэлэлцүүлэг буюу гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах сэдвээр болсон хэлэлцүүлэгт оролцсон Махн-ын дарга Н.Энхбаяраас байр суурийг нь тодрууллаа:

Н.ЭНХБАЯР МАХН-ын дарга: “Үндсэн хуулийг Засаглалын эрх мэдлийг хуваарилах онолын дагуу бие биенээсээ шалтгаалдаггүй, бие биенийхээ хэрэгт хутгалдан ордоггүй, бие биенийгээ хянах, шаардлагатай бол хариуцлага тооцох дор хаяхад ийм гурван засаглалын эрх мэдэлд хуваарилаач ээ гэсэн онол байдаг. Нэг нь зөвхөн хууль тогтоох ажил хийнэ, Парламтент. Нэг нь зөвхөн Засгийн газар хууль хэрэгжүүлэх ажил хийнэ, гүйцэтгэх энэ бол Засгийн газар. Нэг нь шүүх ажил хийнэ. Шүүх гэж, энэ гурвыг гурвууланг нь ард түмэн сонгох ёстой гэж ийм онол байдаг. Ард түмэн сонгох ёстой гэж. Гэтэл өнөөдрийн яриад байгаа нь Парламентыг ард түмэн сонгочихдог, ЗАСГИЙН ГАЗРЫГ ХАРАМСАЛТАЙ НЬ АРД ТҮМЭН СОНГОЖ ЧАДДАГГҮЙ. ПАРЛАМЕНТ ДОТРООС ТӨРДӨГ ТЭР ЗАСГИЙН ГАЗАР. ПАРЛАМЕНТ, ЗАСГИЙН ГАЗАР ХОЁР ХООРОНДОО ХААНА ЗАСГИЙН ГАЗАР ДУУСЧ, ХААНА ПАРЛАМЕНТ ЭХЭЛЖ БАЙГАА НЬ МЭДЭГДЭХГҮЙ ХОЛИЛДЧИХДОГ. Тэгснээрээ Засгийн газартайгаа Парламент хариуцлага тооцож чаддаггүй. Ийм замбараагүй байдлаас болоод сүүлийн 27 жил Монголд хариуцлага тооцдог нэг ч субъект байхгүй, нэг л ийм хачин эзэнгүй улс орон боллоо гэж шүүмжлээд байгаа юм.  ЗАСГИЙН ГАЗАР ЯГ ИНГЭЭД ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДОЖ БАЙСАН ХҮН АМЛАСНАА ХЭРЭГЖҮҮЛЭХ ТЭР ЗАСГИЙН ГАЗРАА ТОЛГОЙЛОХ АЖЛЫГ ӨГӨӨЧ ЭЭ. ТЭГСЭН ЦАГТ ХЭРЭВ ЕРӨНХИЙЛӨГЧ ЗАСГИЙН ГАЗРАА ТОЛГОЙЛОХ ЮМ БОЛ НЭГ Ч ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН ПАРЛАМЕНТЫН ГИШҮҮН БАЙХГҮЙ, ИНГЭЖ ХОЁУЛАА ТУСДАА БОЛОХ БАЙХГҮЙ ЮУ. Тэгээд тусдаа болоод хоорондоо бие биенийгээ хянана. Тэгэхгүй бол дутуу алсан могойтой адилхан Ерөнхий сайд нь ч гэсэн Засгийн газрын гишүүн, Парламентын гишүүн байх нь ч буруу, яагаад вэ гэвэл ингээд л бас холилдсон байна. Яагаад вэ гэвэл Ерөнхий сайд чинь одооны зарчмаар бол олонхи болсон намын дарга чинь Ерөнхий сайд болно ш дээ. Олонхи болсон намын дарга чинь парламентын гишүүн байна ш дээ. Тэгээд засгийн газраа толгойлчихоор олонхи байсан намын дарга чинь Засгийн газраа ч мэдээд, Парламентаа ч мэдчихээд байгаа байхгүй юу. Энэ хоёрыг хооронд нь хольж хутгаад нэг хүн толгойлохоор энэ хоёр байгууллага чинь хянаж чадахаа болиод эргээд хяналтаас гадуур, хариуцлага хүлээлгэж чаддаггүй ийм буруу тогтолцоо байгааг засаач ээ л гэж яриад байгаа юм.  

УИХ-ын гишүүдийн тооны тухайд 108 БОЛ АРАЙ Л ДЭНДҮҮ ОЛОН БАЙНА. БИД НАР БОЛ 55 БОЛГООСОЙ ГЭЖ БОДОЖ БАЙГАА. Тэгээд хоёр танхимтай парламенттай байгаасай гэж бодож байгаа. Байнгын ажиллагаатай парламент нь 55 хүнтэй, тэр хангалттай ш д, тэр 55 хүн байнга ажилладаг. Байнга биш хуучин ардын их хурал гэж байсан тэр нь бол жилд 2 удаа хуралдана, тэр нь бол арай олон хүнтэй тэгээд байнгын ажиллагаатай парламентын алдсан алдааг тэр ардын их хурал нь засдаг ийм хяналттай хоёр танхимтай парламенттай байж энэ парламент сайн ажиллана аа. Түүнээс биш ганцаараа парламент байгаа, тэгээд өөрсдөө дотроосоо засгийн газраа төрүүлчихдэг, олонхийн дарга болсон намынх нь дарга Засгийн газраа ч мэддэг, Парламентаа ч мэддэг тэгээд Монгол ерөөсөө хариуцлага чаддаггүй энэ байдлыг улам гүнзгийрүүлэх гээд байгаа нь, улам лавшруулах гээд байгаа нь  улам бэхжүүлэх гээд байгаа нь өөрөө учир дутагдалтай гэж бид нар үзэж байна” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН