Өнөө өглөөний 07.10 цагаас эхлэн Халх голын сав нутгаар цас орж, цасан шуурга шуурч байна. Дорнод аймгийн “Үүлэнд зориудаар нөлөөлөх экспедиц”-ийг УЦУОШТ-ийн дарга Г.Гарамхишиг ахлан Халхгол суманд ажиллаж байгаа юм. Нэг экспедиц Буйр нуурын зүүн эрэгт байрласан бол нөгөө экспедиц сумын төвөөс баруун зүгт 20 км-т байрлаж зах хэсэг нь дайран өнгөрөх хурын үүлэнд амжилттай нөлөөлж байна.
Халхгол сум нийт 2.8 сая га газар нутагтай. Одоогоор нийт нутгийн 90-95 хувь буюу 2.5-2.6 сая га газар нутаг түймэрт өртөөд байна. Халх Нөмрөгийн дархан цаазат газар болон Дорнод Монголын дархан цаазат 0.6 сая га газар амьтан, ургамалтайгаа шатжээ.