Нүүр хуудасМэдээОБЕГ: Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэн, цас шуургатай байхыг анхааруулж байна

ОБЕГ: Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэн, цас шуургатай байхыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ амралтын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэн, цас шуургатай байхыг анхааруулж байна. Тодруулбал 20-нд зүүн аймгуудын нутгаар,  21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр  цас орж, цасан шуурга шуурна. 

Иймд:

-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;

-Онцын шаардлагагүй тохиолдолд хол, ойрын замд гарахгүй байх, 

-Шаардлагатай тохиолдолд замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, найдвартай харилцаа холбооны хэрэгсэлтэй, дулаан хувцастай зорчих,

-Иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх,

-Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүй үлдээхгүй байх зэргээр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН