Дотоод хэргийн их сургуулийн түүхт 90 жилийн ой, Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 20 жилийн ойг тохиолдуулан Онцгой байдлын сургуулийн сонсогч, суралцагчдын англи хэлний мэдлэг, илтгэх ур чадвар, өөрийгөө илэрхийлэх чадварыг сайжруулах зорилгоор “Англи хэл бол хичээл бус хэрэглээ” сэдэвт илтгэлийн тэмцээнийг зохион байгууллаа.

Тус тэмцээнд Онцгой байдлын сургууль, Эрх зүй нийгмийн ухааны сургууль, Хилийн албаны сургууль, Цагдаагийн сургууль , ШШГАС-ийн нийт 25 сонсогч, оюутан, суралцагчдын илтгэл ирсэнээс II шатанд 15 илтгэлийг шалгаруулж хэлэлцүүлсэн юм.
Илтгэлийн тэмцээний тэргүүн байрт ЭЗНУС-ийн 243 дугаар дамжааны суралцагч Б.Элбэрэл, дэд байрт Цагдаагийн сургуулийн 344 дүгээр дамжааны сонсогч О.Мөнхжавхлан, гутгаар байрт ЭЗНУС-ийн 222 дугаар дамжааны суралцагч Б.Баяржавхлан, Б.Отгонтуяа нар тус тус шалгарлаа.
