Нүүр хуудасМэдээОБЕГ: Архангай аймгийн Өгий нуурыг хамгаалах цогц ажлыг хэрэгжүүлнэ

ОБЕГ: Архангай аймгийн Өгий нуурыг хамгаалах цогц ажлыг хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Архангай аймгийн Өгий нуурыг хамгаалах цогц ажил эхэлсэнтэй холбогдуулан  Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Онцгой байдлын ерөнхий газар, Усны газар, аймгийн Засаг даргын Тамгын газрын хамтарсан ажлын хэсэг орон нутагт ажиллалаа. 

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн нуурын ёроолд хаягдсан их хэмжээний загасны торнуудыг татаж гаргах, эх цутгал болох хөгшин Орхон голыг хамгаалж урсацыг сайжруулах, нуурт цутгаж байгаа хөгшин Орхон болон эх авч буй Хоолойн голын усархаг хэсгийг хашаалж хамгаалах, нуурын эргийн дахин төлөвлөлт хийж, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй бохирдол үүсгэхгүй байх зэрэг ажлыг хийхээр тогтсон юм. 

Өгий нуур нь 25 хавтгай дөрвөлжин км талбайтай, долоон км урт, таван км өргөн.  Монгол орны төвийн бүсийн амин судас болсон цэнгэг уст нуур. Гэвч олон хүчин зүйлийн нөлөөллөөс болж 2014 оноос эрс бохирдон, экосистем нь алдагдаж эхэлсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН