Нүүр хуудасМэдээОБЕГ: БАЯН-ӨЛГИЙ, БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАРИМ ГАЗАР ЗАМ ДАВАА ХААГДСАН ДУУДЛАГААР АЖИЛЛАВ

ОБЕГ: БАЯН-ӨЛГИЙ, БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАРИМ ГАЗАР ЗАМ ДАВАА ХААГДСАН ДУУДЛАГААР АЖИЛЛАВ

Баян-Өлгий аймгийн төвөөс баруун тийш 150 км-т орших Цэнгэл сум II багийн “Хаг” гэдэг газар, Баянхонгор аймаг, Галуут сумын Хайрхан багийн “Бунхант” мөн аймгийн Эрдэнэцогт сум, Угалз багийн “Дээд жаргалант” орчим газруудад зам даваа цасанд боогдож, зорчих хөдөлгөөн хязгаарлагдсан тухай дуудлага өчигдөр /2024.02.27/-нд хүлээн авсан. Дуудлагын дагуу дээрх аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэв. Ингэхдээ хаагдсан зам давааг нээж малчдад шаардлагатай нүүрс, түлээ, өвс тэжээл хүргэж өгч ажиллалаа.

Өнөөдөр Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын талд цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байгаа тул малчид, иргэд аюулгүй байдлаа хангахыг зөвлөе.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН