Нүүр хуудасМэдээОБЕГ: Гал түймэр унтраах, аврах шинэ ангийн барилгын шавьг тавилаа

ОБЕГ: Гал түймэр унтраах, аврах шинэ ангийн барилгын шавьг тавилаа

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хороонд байрлах Гал түймэр унтраах, аврах шинэ ангийн барилгын шав тавих ёслол өнөөдөр боллоо.

Арга хэмжээнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян,Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл, НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням нар оролцсон юм.

Шинээр баригдаж байгаа Гал түймэр унтраах, аврах анги нь нийслэлийн хойд чиглэлийн 80 гаруй мянган иргэнд гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг шуурхай, богино хугацаанд хүргэх боломж бүрдэх юм.

Дүүргийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа тус ангийн барилгын гүйцэтгэгчээр “Дуутын нуруу” ХХК ажиллах бөгөөд энэ оны аравнэгдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН