Нүүр хуудасМэдээОБЕГ: Гамшгийг биш тэсвэртэй байдлыг санхүүжүүлье

ОБЕГ: Гамшгийг биш тэсвэртэй байдлыг санхүүжүүлье

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 1989 онд гаргасан шийдвэрийн дагуу жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдрийг дэлхий нийтээр “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг.

Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг хүүхэд, залууст таниулан мэдүүлэхэд дэлхийн улс орнууд нэгэн зорилго, уриан дор жил бүр нэгддэг.

Энэ жилийн хувьд “Гамшгийг биш тэсвэртэй байдлыг санхүүжүүлье” уриаг дэвшүүлсэн бөгөөд Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа болон хууль тогтоомжийг сурталчлах өдөрлөг болоод гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, олон нийтийн дунд  сургалт, дадлагуудыг зохион байгуулж байна. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН