Нүүр хуудасМэдээОБЕГ: Г.Ариунбуян: БНТУ-д үүрэг гүйцэтгэсэн нэг алба хаагчид 16.200.000 мянган төгрөгийг олгохоор...

ОБЕГ: Г.Ариунбуян: БНТУ-д үүрэг гүйцэтгэсэн нэг алба хаагчид 16.200.000 мянган төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн

БНТУ-д болсон газар хөдлөлтийн гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн Монголын эрэн хайх, аврах багийн алба хаагчдад олгох томилолтын зардлын талаар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянгаас тодрууллаа.

Тэрбээр  “Монголын эрэн хайх, аврах багт үүрэг гүйцэтгэсэн нийт 36 алба хаагчийн томилолтыг өдрийн 140 доллараар тооцож, “Гамшгаас хамгаалах тухай хууль”-ийн 50.2. “Голомтын бүсэд ажилласан онцгой байдлын байгууллагын алба хаагч болон бусад төрийн цэргийн байгууллагын алба хаагчийн албан томилолтын зардлыг ердийн үеийнхээс гурав дахин нэмэгдүүлж олгоно” гэж заасны дагуу 420 доллар буюу 16.200.000 төгрөгийг нэг алба хаагчид олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэрийн дагуу алба хаагчдын томилолт олгогдож эхлээд байна” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН