Нүүр хуудасМэдээОБЕГ: Завьт болон хөдөлгөөнт эргүүлүүд үүрэг гүйцэтгэж байна

ОБЕГ: Завьт болон хөдөлгөөнт эргүүлүүд үүрэг гүйцэтгэж байна

Аялал, амралт үргэлжилж байгаа энэ өдрүүдэд гол, усны ослоос урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүлүүд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байна.

Алба хаагчид нийслэлийн 7 дүүрэг болон 13 аймгийн нутаг дэвсгэрийн 43 байршилд ажиллаж, гол, усны ойролцоо амарч, зугаалж байгаа иргэдэд урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хүргэн ажиллаж байгаа юм.

Хөдөлгөөнт буюу завьт эргүүлүүд ирэх есдүгээр сарын 15-ныг хүртэл үүрэг гүйцэтгэж, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллана.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН