Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн ивээл дор ирэх есдүгээр сард “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын чуулган”-ыг зохион байгуулна.
Тус чуулганыг угтан Шүүх шинжилгээний ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран зохион байгуулсан “Залуу офицер-Байгаль орчноо хамгаалъя” арга хэмжээнд Онцгой байдлын байгууллагын алба хаагчид оролцлоо.

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид Туул гол, Богдхан уулын хог хаягдлыг цэвэрлэлээ

