Нүүр хуудасМэдээОБЕГ: Нийт нутаг дэвсгэрийн 36.2 хувь нь үерт өртөх эрсдэл маш их...

ОБЕГ: Нийт нутаг дэвсгэрийн 36.2 хувь нь үерт өртөх эрсдэл маш их байна

Үерийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр нийт нутаг дэвсгэрийн хур борооны үерийн аюулд өртөх байдлын зураглалд 36.2 хувь буюу 565.806 кв.км газар нутаг нь хур борооны үерт өртөх байдал “их ба маш их” байна.

Харин  28.5 хувь буюу 445.918 кв.км нь “дунд” гэж үнэлэгдсэн бол 35.4 хувь буюу 552.391 кв.км газар нутаг нь хур борооны үерт өртөх байдал “бага ба маш бага” түвшинд байна.

Үерийн аюулыг тооцохдоо сүүлийн 30 жилийн мэдээллээс жилийн дундаж үертэй өдрөөр хэмжиж гамшгийн эрсдэлийн маш их, их, дунд, бага, маш бага гэсэн таван түвшинд авч үзжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН