Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын агаарын дундаж температур өмнөх жилээс -3.7°С, харин олон жилийн дунджийн орчим хүйтэн сар болж өнгөрсөн байна.
Тус сард Монгол орны хэмжээнд дунджаар 1.9 мм хур тунадас орсон нь өмнөх жилээс 15.3 хувиар бага, олон жилийн дунджаас 12.6 хувиар ахиу хур тунадас орсон бөгөөд 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө.
Агаарын үнэмлэхүй бага температур -30°С-ыг давж хүйтэрсэн өдрийн тоо Увсын Улаангом, Тэс, Баруунтуруун, Малчин, Завханы Отгон, Баянтэс, Тосонцэнгэл, Баянхонгорын Байдраг, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Ренчинлхүмбэ, Сэлэнгийн Ерөө орчмоор 25-31 өдөр, Завханы Завханмандал, Цэцэн-Уул, Нөмрөг, Хөвсгөлийн Баянзүрх, Эрдэнэбулган, Цэцэрлэг, Сэлэнгийн Сүхбаатар, Орхонтуул, Орхон, Булганы Тэшиг, Хэнтийн Өндөрхаан, Төвийн Алтанбулаг, Лүн, Дорнодын Халхгол, Улаанбаатарын Буянт-Ухаа, Багануур орчмоор 20-24 өдөр, бусад нутгаар 5-19 өдөр ажиглагдсан бөгөөд нутгийн өмнөд хэсгээр ажиглагдаагүй байна.
Эх сурвалж: Уур амьсгалын өөрчлөлт, нөөцийн судалгааний хэлтэс Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн





