Нүүр хуудасМэдээОБЕГ: Ойн 13 түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна

ОБЕГ: Ойн 13 түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна

Улсын хэмжээнд өнөөдөр /2025.08.02/ 11:00 цагийн байдлаар 13 түймэртэй байгаагаас 3 түймрийг цурамд оруулж, 10 түймрийг хяналтад авч, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Тодруулбал:

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Агуйт”, “Бөхлөө”, “Голын хаяа уул” гэдэг газар гарсан 3 ойн гал түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд-3, Ерөө суманд-2, Мандал суманд-2, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын “Их билдэгийн гол”, Улаан-Уул сумын “Жинст голын ам”, Ховд аймгийн Үенч “Зуухт”-д гарсан 10 ойн гал түймрийг хяналтад авч, цурамд оруулахаар ажиллаж байна.

Түймрийн голомтод Онцгой байдлын байгууллагаас 375 алба хаагч, 22 автомашин, мэргэжлийн ангийн 160 хүн, 15 автомашин нийт 535 хүн, 37 автомашин, 34 морьтой үүрэг гүйцэтгэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН