Нүүр хуудасМэдээОБЕГ: Сансарын хөдөлгөөнт интернэт төхөөрөмж хүлээлгэн өглөө

ОБЕГ: Сансарын хөдөлгөөнт интернэт төхөөрөмж хүлээлгэн өглөө

Гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, ард иргэдээ авран хамгаалахад Онцгой байдлын байгууллагад харилцаа холбоо чухал бөгөөд нэн тэргүүний үүрэгтэй. Тиймээс харилцаа холбоог тасралтгүй найдвартай байлгах олон ажлыг шат дараатай гүйцэтгэж байна. Үүнд дэмжлэг болгон “Старлинк Номад” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд, суурин төхөөрөмжөө үнэ төлбөргүйгээр автомашины хувилбарт шилжүүлэн хүлээлгэн өгөв. Тус компани нь сансарын хөдөлгөөнт старлинк төхөөрөмжийг автомашины хувилбарт шилжүүлж угсрах үйлчилгээ үзүүлдэг. Уг төхөөрөмжийг суурилуулснаар Онцгой байдлын байгууллага сүлжээгүй газарт интернэт ашиглах, мэдээлэл шуурхай дамжуулах боломж бүрдэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН