Нүүр хуудасМэдээОБЕГ: Судалгааны ажлын тайланг хэлэлцэж, хүлээлгэн өглөө

ОБЕГ: Судалгааны ажлын тайланг хэлэлцэж, хүлээлгэн өглөө

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс 2023 онд Онцгой байдлын ерөнхий газраас ирүүлсэн захиалгат  Гамшгийн үед ашиглах түр байрны өнөөгийн байдал, сайжруулах боломж”,   “Гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн хөрөнгө оруулалтын эрх зүйн зохицуулалт, түүний хэрэгжилтэнд хийсэн шинжилгээ”, “Гамшгаас урьдчилан сэргийлэх сургалтын агуулгад хийсэн шинжилгээ” сэдэвт судалгааны ажлуудын эцсийн тайланг хэлэлцэж, хүлээлгэн өглөө.

Энэ үеэр судалгааны ажлыг  бодит үр дүнд хүргэх, албаны үйл ажиллагаанд, эрх зүйн шинэчлэлийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, холбогдох дүрэм, журамд өөрчлөлт оруулж шинэчлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд бусад байгууллагуудын оролцоог хангах зэрэг асуудлуудыг онцлон хэлэлцсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН