Нүүр хуудасМэдээОБЕГ: Сэлэнгэ аймгийн Түшиг суманд гарсан ойн түймрийг 10:10 цагт бүрэн унтраажээ

ОБЕГ: Сэлэнгэ аймгийн Түшиг суманд гарсан ойн түймрийг 10:10 цагт бүрэн унтраажээ

Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ар нуга багийн “Ар шүрэн” гэдэг газарт энэ сарын 01-нд гарсан ойн түймрийг өнөөдөр /2025.05.13/ 10:10 цагт бүрэн унтрааж, орон нутагт хүлээлгэн өглөө.

Түймрийн голомтод ОБЕГ, Үндэсний аврах бригад, Агаараас эрэн хайх, аврах 111, Нийслэлийн Онцгой байдлын газар, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Баянхонгор, Дорноговь, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар, Цагааннуур сум, орон нутгийн нийт 336 хүн, 33 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажилласан юм.

Урьдчилсан байдлаар түймэрт 26562.9 га талбай өртсөн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН