Нүүр хуудасМэдээОБЕГ: Сүхбаатар аймагт гарсан гурван хээрийн түймэрт 331 га талбай өртсөн байна

ОБЕГ: Сүхбаатар аймагт гарсан гурван хээрийн түймэрт 331 га талбай өртсөн байна

Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Эрдэнэцагаан, Сүхбаатар суманд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 10-нд хээрийн түймэр гарч, урьдчилсан байдлаар 331 га талбай өртсөн байна.

Тодруулбал, тус аймгийн Түмэнцогт  сумын Баянцагаан багийн “Холбоо” гэдэг газар 11:06 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар  Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн  алба хаагчид ажиллаж, 12:40цагт бүрэн унтраасан.

Мөн Эрдэнэцагаан сумын Бадрах багийн “Төмөрт” гэдэг газар 11:30 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, 13:30 цагт,  Сүхбаатар сумын Хулгар багийн “Дармийн шанд” гэдэг газар 13:06 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар тус сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж, 14:20 цагт тус тус  бүрэн унтраалаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН