Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян өнөөдөр Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ийн Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулалтын газрын хөтөлбөр зохицуулагчаар томилогдсон Муслу Алиг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр орны гамшгаас хамгаалах салбарын өнөөгийн байдал болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.
Онцгой байдлын ерөнхий газар, Турк улсын хамтын ажиллагаа зохицуулах агентлаг (ТИКА)-тай 2005 оноос эхлэн Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах, гамшгийн хор уршгийг арилгах, алба хаагчдыг сургаж, дадлагажуулах, хүмүүнлэгийн тусламж дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.
Тухайлбал, ТИКА-аас 2016 онд өвөлжилт хүндэрсэн зарим аймагт хүмүүнлэгийн тусламжийн бараа, материалыг хүргэхэд дэмжлэг үзүүлсэн бол 2022 онд Онцгой байдлын байгууллагын гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах зорилгоор буцалтгүй тусламжаар туулах чадвар сайтай эмнэлгийн зориулалтын автомашиныг хүлээлгэн өгч байсан юм.