Нүүр хуудасМэдээОБЕГ: Түвшин тогтоох үзлэгийн гуравдугаар шат эхэллээ

ОБЕГ: Түвшин тогтоох үзлэгийн гуравдугаар шат эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын ёс зүй, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин тогтоох үзлэг” үргэлжилж байна. Өнөөдөр тус үзлэгийн гуравдугаар шатны нээлтийн ёслолын ажиллагаа Офицеруудын ордонд боллоо.

Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх бригадын генерал Д.Баасандамба, Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын хэлтсийн даргаас дээших албан тушаалтнууд оролцов.

Энэ үеэр үзлэгт хамрагдаж буй удирдах бүрэлдэхүүн Сэтгэл зүй, ёс зүйн байдал, Цэргийн дүрмийн мэдлэгийн шалгалтад хамрагдсан бөгөөд энэ сарын 26-ны өдөр “Биеийн зохистой харьцааны үзлэг”, 27-ны өдөр Бие бялдрын бэлтгэлжилтийн үзлэгт хамрагдсанаар гуравдугаар шатны үзлэг өндөрлөнө.

Гуравдугаар шатны үзлэг баруун, зүүн болон төвийн бүсэд ирэх 10 дугаар сард үргэлжлэх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН