Нүүр хуудасМэдээОБЕГ: Төслийн явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо

ОБЕГ: Төслийн явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо

Онцгой байдлын ерөнхий газар, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран “Монгол Улсын хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг 2017 оноос эхлэн гурван үе шаттайгаар хэрэгжүүлж байна.  Төслийн хүрээнд Швейцарын Холбооны Улсын шинжээч энэ сарын 19-23-ны өдрүүдэд Онцгой байдлын ерөнхий газарт ажиллалаа. 

Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Д.Намсрайтай уулзаж, төслийн явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцсон юм.

 “Хот дахь эрэн хайх аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төсөл” нь Монгол Улс олон улсад үүрэг гүйцэтгэх, олон улсын эрэн хайх аврах дунд шатны ангиллын багтай болоход томоохон үндэс суурь болох юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН