Нүүр хуудасМэдээОБЕГ: Улсын хэмжээнд 43 байршилд завьт болон хөдөлгөөнт эргүүл үүрэг гүйцэтгэж байна

ОБЕГ: Улсын хэмжээнд 43 байршилд завьт болон хөдөлгөөнт эргүүл үүрэг гүйцэтгэж байна

Онцгой байдлын байгууллагаас  гол, нуурын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр тогтмол зохион байгуулж байна.

Энэ хүрээнд нийслэлийн 6 дүүрэг, 17 аймгийн нутаг дэвсгэрийн 43 байршилд Онцгой байдлын байгууллага, Цагдаагийн байгууллагын нийт 300 орчим алба хаагч, үүрэг гүйцэтгэж, иргэдэд урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээлэл хүргэж байгаа юм.

Мөн ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабаас аймаг, нийслэлийн Шуурхай штабыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, мэргэжил, аргазүйн заавар, зөвлөмжийг өгч ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН