Нүүр хуудасМэдээОБЕГ: Урьдчилан сэргийлэх шуурхай арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна

ОБЕГ: Урьдчилан сэргийлэх шуурхай арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна

Цаг уурын байгууллагаас өнөөдөр /2025.08.20/ Улаанбаатар, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутаг, Дундговийн хойд хэсгээр ахиухан хэмжээний усархаг бороо орох аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээллийг гаргаж, урьдчилан сэргийлэх зөвлөмжийг мэргэжлийн байгууллагаас хүргэн ажиллаж байна.

Үүнтэй холбогдуулан ОБЕГ-ын Ажиллагааны Шуурхай штабаас төв, орон нутгийн Шуурхай штабтай цахим хурал /2025.08.19/ хийж, мэргэжил, аргазүйн зөвлөмж, үүрэг чиглэлийг өгсөн.

Энэ дагуу:

Усархаг бороо, үерийн аюултай бүс нутагт иргэдэд сэрэмжлүүлэг, мэдээлэл хүргэх,

Хашаа, байшинд ус орох эрсдэлтэй бүсийг тогтоож, түр хамгаалалт, суваг шуудууг цэвэрлэх ажлыг зохион байгуулах,

Ажиллагааны Шуурхай штабууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах,

Шуурхай үед ажиллах алба хаагч, техник хэрэгслийг тодотгох, бэлэн байдлыг хангах чиглэлийн дагуу шуурхай арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН