Нүүр хуудасМэдээОБЕГ: Хойд бүсийн Гал түймэр унтраах, аврах ангиудын салааны захирагч нарын сургалт...

ОБЕГ: Хойд бүсийн Гал түймэр унтраах, аврах ангиудын салааны захирагч нарын сургалт боллоо

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас Хойд бүсийн Гал түймэр унтраах, аврах ангийн салааны захирагч, салааны захирагчийн туслах нарын сургалтыг  энэ сарын 4-5-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт зохион байгууллаа.

Сургалтад Орхон, Дархан-Уул, Архангай, Төв, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудын Онцгой байдлын газруудын Гал түймэр унтраах, аврах ангиудын 70 орчим салааны захирагч нар хамрагдсан юм. 

Танхим болон дадлага хосолсон сургалтаар. хүндрүүлсэн нөхцөлд гал түймэр унтраах арга зүй,  Гал түймэр унтраах салаа, бүлэг, тасгийн ажиллах гал түймрийн тархалт, хайгуулын ажиллагааг зохион байгуулах, утаатай орчинд алба хаагчдыг амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах дадлага хийлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН