Нүүр хуудасМэдээОБЕГ: Хэнтий аймгийн Норовлин суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

ОБЕГ: Хэнтий аймгийн Норовлин суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Хэнтий аймгийн Норовлин суманд тавдугаар сарын 08-нд гарсан ойн түймрийг өнөөдөр /2025.05.13/ 08:00 цагт бүрэн унтраалаа.

Түймрийг унтраах ажиллагаанд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газар, нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Норовлин, Дадал, Батноров, Хэрлэн, Баян-Уул сумын мэргэжлийн анги, орон нутгийн сайн дурын “Хан-Уул”, “Баянгол” нөхөрлөл, “Онон-Балж” байгалийн цогцолбор газрын нийт 236 хүн, 29 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажилласан юм.

Түймэрт урьдчилсан байдлаар 7300 гаруй га талбай өртсөн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН