Нүүр хуудасМэдээОБЕГ: Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг эрэн хайх, илрүүлэх,татан гаргах ажиллагааны 85...

ОБЕГ: Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг эрэн хайх, илрүүлэх,татан гаргах ажиллагааны 85 хоногийн тайлангийн хурал боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох, татан гаргах” ажлын хэсэг байгуулагдаж 6 дугаар сарын 7-ноос 8 дугаар сарын 31-нийг хүртэл 85 хоногийн турш амжилттай ажиллалаа.

Уг ажлын хэсгийг БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ ахлан ажилладаг ба ШУТИС, ҮБХИС-ийн эрдэмтэн багш нар, цэргийн зөвлөх инженерүүдийн тооцоо, судалгаанд үндэслэн боловсруулсан бодлого-төлөвлөгөө, технологийн картын дагуу татан гаргах ажиллагааг зохион байгуулж, Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслүүдийг 7, 28, 42, 55 жилийн дараа 33.4 м-128 метр хүртэлх нуурын гүнээс нийт долоон техник, хэрэгслийг татан гаргасан юм.

МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР ГАРГАН АЖИЛЛАСАН ЭРДЭМТЭН БАГШ, АЛБАН ХААГЧДАД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ

Энэ үеэр Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох, татан гаргах ажиллагаанд мэргэжлийн ур чадвар гарган ажилласан ШУТИС, Батлан хамгаалахын яам, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Зэвсэгт хүчний жанжин штаб, Геомастер ХХК-д ТАЛАРХАЛ гардууллаа.

Эрэл хайгуулын ажлыг энэ оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлүүлэн гүйцэтгэх ба тусгай төлөвлөгөөний дагуу судалгааны баг Хөвсгөл нуурт ажиллаж байна.

Хуралд Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал С.Ганбямба, Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн захирал, профессор, бригадын генерал П.Жаргалан, БОАЖЯ-ны БНБЗГ-ын дарга Ц.Уранчимэг, Салбарын хяналтын газар Б.Мөнхтогтох, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн дэд захирал, доктор профессор Д.Цолмонбаатар, ОБЕГ-ын АУГ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Ганболд, ШУТИС-ийн багш, доктор, дэд профессор Р.Найдандорж, П.Өлзийсайхан, Я.Рэнчинванжил, Б.Аюурзана, Геомастер ХХК-ийн захирал Ц.Мөнхтогтох болон албаны бусад хүмүүс оролцлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН