Нүүр хуудасМэдээОБЕГ: Цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр...

ОБЕГ: Цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна

Он гарсаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн 24 удаагийн дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн,  35 иргэний амь насыг аварч, 18 тээврийн хэрэгслийг татан гаргалаа.

Тухайлбал, Завхан аймгийн Эрдэнэхайрхан сум “Улаагчийн Хар нуур” гэдэг газар  иргэн Г-ын суудлын автомашин нуурын мөсөн дээр зорчиж яваад мөс цөмөрч живсэн, жолооч нь эсэн мэнд гарсан дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид ажиллаж, автомашиныг татан гаргалаа.

Мөн Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр арваннэгдүгээр сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрний мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.

Иймд мөс хэврэг, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг  онцгойлон анхааруулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН