Нүүр хуудасМэдээОБЕГ: Цахим хурлаар цаг үеийн асуудалтай холбогдуулан үүрэг чиглэл өглөө

ОБЕГ: Цахим хурлаар цаг үеийн асуудалтай холбогдуулан үүрэг чиглэл өглөө

УОК-ын Шуурхай штабаас 21 аймгийн шуурхай штабын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонслоо.

Зудын гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, хор уршгийг арилгах, хүч хэрэгслийг татан оролцуулж, удирдлага зохион байгуулалтыг оновчтой хэрэгжүүлэх хүрээнд “Зудын хариу арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө”-г батлуулан, хэрэгжүүлж байна.

Тиймээс өвөлжилтийн нөхцөл байдлыг даван туулахад төрийн цэргийн байгууллагууд болон салбар дундын уялдаа холбоог хангаж, мэдээ, мэдээллийг цаг алдалгүй шуурхай дамжуулах зэргээр хамтран ажиллахыг чиглэл болголоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН